Б.Лхагва-Очир, С.Мөнхбат нарын цолны мялаалга наадам энэ сарын 25-нд болно
Манлай уяач, алдарт уяач хоёрын наадам Дундговь аймгийн бүсийн Мандалын хурд уралдаантай хамтран зохион байгуулагдах аж.
Мэдээллийн алба

Монгол Улсын хамгийн залуу манлай уяач Баярсайханы Лхагва-Очир, улсын алдарт уяач С.Мөнхбат нарын цолны мялаалга наадам энэ сарын 18-нд болох байсан ч цаг агаарын байдлаас болж, долоо хоногоор хойшилж энэ сарын 25-нд Хулд сумын төв Улаанжирэмд болохоор товлогджээ.
Манлай уяач, алдарт уяач хоёрын наадам Дундговь аймгийн бүсийн Мандалын хурд уралдаантай хамтран зохион байгуулагдах аж.
Их нас, соёолон, хязаалан Монгол морьдын уралдаан Дундговь аймгийн бүсийн уралдааны статустай. Даага, шүдлэн ялгахгүй уралдах гэнэ.


















