Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

Б.Лхагвадорж өсвөрийн барилдаанд найм дахь удаагаа түрүүллээ

Энэ оны сүүлийн сарынх буюу арванхоёрдугаар сарын өсвөрийн бөхийн барилдаан өчигдөр Монгол бөхийн өргөөнд боллоо.

Б.
Б.Батхолбоо

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Б.Лхагвадорж өсвөрийн барилдаанд найм дахь удаагаа түрүүллээ
Б.Лхагвадорж өсвөрийн барилдаанд найм дахь удаагаа түрүүллээ. Зураг: МҮОНРТ

Энэ оны сүүлийн сарынх буюу арванхоёрдугаар сарын өсвөрийн бөхийн барилдаан өчигдөр Монгол бөхийн өргөөнд боллоо. "Өвөл цагийн бөхийн баяр" барилдаанд өсвөрийн 40 бөх зодоглож уран мэхийг уралдуулснаас Өвөрхангай аймгийн Нарийнтээл сумын харьяат ОБЕГ, Макс группийн бөх улсын шонхор Б.Лхагвадорж түрүүлж, Баянхонгор аймгийн харьяат "Аварга" сургуулийн өсвөрийн бөх Ч.Алтангэрэл үзүүрлэлээ.

Их шөвөгт "Аварга" сургуулийн бөх сумын начин Ш.Бямбадорж, улсын шонхор Б.Лхагвадорж, мөн "Аварга" дээд сургуулийн бөх Ч.Алтангэрэл нар үлдлээ. Энэ удаагийн барилдаанд улсын шонхор Б.Лхагвадорж түрүүлснээр өсвөрийн барилдааны найм дахь түрүүгээ авлаа. Тэрээр 2012 оны 4, 12, 2013 оны 4, 12, 2014 оны сар шинэ, 4, 10, 12 сарын барилдаанд түрүүлсэн юм.

Хуваалцах