Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙНөмрөгийн ДЦГ-ын тал хээрийн газар дээрх биомассын дийлэнх нь түймэрт өртжээ
1/3
Соёл, спорт

Б.Лхагвасүрэн Монгол Улсын хөдөлмөрийн баатар цол хүртэнэ

Төв аймгийн Өнжүүл сумын харьяат Монгол Улсын төрийн шагналт, урлагийн гавьяат зүтгэлтэн, ардын уран зохиолч, “Болор цом”-ын эзэн, яруу найрагч Б.Лхагвасүрэн Хөдөлмөрийн баатар цол хүртэхээр болжээ.

У.
У.Баярсайхан

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Б.Лхагвасүрэн Монгол Улсын хөдөлмөрийн баатар цол хүртэнэ
Б.Лхагвасүрэн Монгол Улсын хөдөлмөрийн баатар цол хүртэнэ. Зураг: МҮОНРТ

Төв аймгийн Өнжүүл сумын харьяат Монгол Улсын төрийн шагналт, урлагийн гавьяат зүтгэлтэн, ардын уран зохиолч, “Болор цом”-ын эзэн, яруу найрагч Б.Лхагвасүрэн Хөдөлмөрийн баатар цол хүртэхээр болжээ.

Тэрбээр 1962 оноос уран бүтээлийн гараагаа эхэлсэн. Цухас дурдвал 4000 мөр бүхий “Тамгагүй төр” эмгэнэлт жүжиг, Их Монгол Улс байгуулагдасны 800 жилийн ойд зориулж “Атга нөж” жүжиг туурвисан. Мөн “Бүлээн нурам”, “Араатан”, “Хүн чулууны нулимс”, Хүннүгийн тухай “Бор манан” зэрэг кино зохиол бичсэн билээ.

Хуваалцах