Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

Б.Мандухай “Руд Левитан”-ы шагналыг хүртжээ

Түүнчлэн Монголын ардчилсан хувьсгалын эхний жилүүдэд эмэгтэйчүүдийн сонгогдох эрхийг төдийлөн хамгаалж чадаагүй, ойшоож анхаардаггүй байсан тухай асуудлыг судлаач маань судалгаандаа хөндсөн байна.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Б.Мандухай “Руд Левитан”-ы шагналыг хүртжээ
Б.Мандухай “Руд Левитан”-ы шагналыг хүртжээ. Зураг: МҮОНРТ

Массачусетын Технологийн Их Сургуулийн Хүмүүнлэгийн Сургуулийн захирлын санаачлан бий болгосон “Руд Левитан”-ы шагналыг хүмүүнлэгийн чиглэлээр монгол бүсгүй хүртлээ.

Б.Мандухай антропологич мэргэжилтэй бөгөөд УИХ-ын сонгуульд эмэгтэй нэр дэвшигчдийг чухалчилж үзэх тухай асуудлыг хөндсөн байна. Энэхүү сэдвээ угсаатны зүйн судалгаатайгаа холбон тайлбарлаж чадснаараа нэр хүндтэй шилдэг шагналын эзэн болжээ.

Б.Мандухай Монголын ардчилсан хувьсгалын эхний жилүүдэд эмэгтэйчүүдийн сонгогдох эрхийг төдийлөн хамгаалж чадаагүй, ойшоож анхаардаггүй байсан тухай асуудлыг судлаач хөндсөн байна.

Түлхүүр үг:Б.Мандухай
Хуваалцах