Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

Б.Мишээлт шилдэг тамирчнаар шалгарав

ОБЕГ-ын харьяа “Аврагч” биеийн тамир, техник-спортын хорооны тамирчин Б.Мишээлт Боксын холбооны 2019 оны “Шилдэг тамирчин”-аар шалгарлаа.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Б.Мишээлт шилдэг тамирчнаар шалгарав
Б.Мишээлт шилдэг тамирчнаар шалгарав. Зураг: МҮОНРТ

ОБЕГ-ын харьяа “Аврагч” биеийн тамир, техник-спортын хорооны тамирчин Б.Мишээлт Боксын холбооны 2019 оны “Шилдэг тамирчин”-аар шалгарлаа.

Тус холбооноос олимпийн таван цагирагийг бэлгэдэн хоёр эмэгтэй, гурван эрэгтэй тамирчныг шилдгээр тодруулсан байна.

Б.Мишээлт нь 2019 онд зохион байгуулагдсан “China Open-2019” олон улсын тэмцээн, “India-Open-2019” олон улсын А зэрэглэлийн тэмцээн, насанд хүрэгчдийн улсын аварга шалгаруулах тэмцээнээс тус тус алтан медаль хүртэж, улсын аварга шалгаруулах тэмцээний шилдэг тамирчнаар шалгарсан амжилтыг үзүүлсэн юм гэж ОБЕГ-ын харьяа “Аврагч” биеийн тамир, техник-спортын хорооноос мэдээллээ.

Хуваалцах