Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

Б.Мөнгөнтуул алтан медаль хүртэв

Тэмцээн түргэн тоглолтын төрлөөр явагдсан бөгөөд нийт 561 шатарчин өрсөлдсөн байна.

У.
У.Баярсайхан

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Б.Мөнгөнтуул алтан медаль хүртэв
Б.Мөнгөнтуул алтан медаль хүртэв. Зураг: МҮОНРТ

ОХУ-ын Улан-Үдэ хотод “Сагаалган-2017” шатрын олон улсын тэмцээн өнгөрсөн амралтын өдрүүдэд болж, манай улсын гавьяат тамирчин, их мастер Б.Мөнгөнтуул алтан медаль хүртжээ.

Энэхүү цусгүй, хөлсгүй тулаан түргэн тоглолтын төрлөөр явагдсан бөгөөд нийт 561 шатарчин өрсөлдсөн байна.

Мөн тэрбээр эрэгтэй шатарчдын ангилалд дахин өрсөлдөж, шагналт 12 дугаар байрт оржээ.

Хуваалцах