Б.Мөнхзаяа ДАШТ-д оролцох эрхтэй боллоо
Японы Осака хотноо болсон олон улсын марафон гүйлтийн /42.195km/ тэмцээнд ОУХМ Б.Мөнхзаяа уралдаж, замаа 2 цаг 33 минут 58 секундэд туулжээ.
Мэдээллийн алба

Японы Осака хотноо болсон олон улсын марафон гүйлтийн /42.195km/ тэмцээнд ОУХМ Б.Мөнхзаяа уралдаж, замаа 2 цаг 33 минут 58 секундэд туулжээ. Тэрбээр энэхүү амжилтаараа ирэх наймдугаар сард Их Британид болох ДАШТ-д оролцох эрхтэй болж байгаа юм.
Осакагийн тэмцээнд шилдэг тамирчид оролцдог бөгөөд энэ жил Японы тамирчид медальт байрт оржээ. Мөн АНУ, Бахрайн, Польш, Этиопын тамирчид топ наймд багтсан байна.


















