Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

Б.Мөнхзаяа Монгол Улсын дээд амжилтыг хоёр дахиа шинэчлээд байна

“Алдар” спорт хорооны тамирчин, хөнгөн атлетикийн ОУХМ Б.Мөнхзаяа марафон гүйлтийн төрлөөр Монгол Улсын дээд амжилтыг хоёр дахиа шинэчлэн тогтоолоо.

Б.
Б.Батхолбоо

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Б.Мөнхзаяа Монгол Улсын дээд амжилтыг хоёр дахиа шинэчлээд байна
Б.Мөнхзаяа Монгол Улсын дээд амжилтыг хоёр дахиа шинэчлээд байна. Зураг: МҮОНРТ

“Алдар” спорт хорооны тамирчин, хөнгөн атлетикийн ОУХМ Б.Мөнхзаяа марафон гүйлтийн төрлөөр Монгол Улсын дээд амжилтыг хоёр дахиа шинэчлэн тогтоолоо. Тэрээр БНХАУ-ын Чүнчон хотод болсон Олон улсын марафон гүйлтийн А зэрэглэлийн тэмцээнд дасгалжуулагч Б.Төрбатын удирдлагад манай улсын өөр хоёр тамирчины хамт оролцож хурд хүч, ур чадвараа сорьсон юм.

Энэ тамирчдаас “Алдар” спорт хорооны тамирчин, ОУХМ Б.Мөнхзаяа 42 км, 195 метрийн замыг 2.33.36 цагийн хугацаанд туулж, тэмцээний шилдэг 10-т багтжээ. Ийнхүү тэрээр богино хугацаанд хоёр ч удаа хувийн болон Монгол Улсын рекордыг дахин шинэчлэн тогтоож байгаа юм. ОУХМ Б.Мөнхзаяа цаашид хувийн дээд амжилтуудаа эвдэх, тив дэлхийн тэмцээнд бариалах ч бүрэн боломжтой нь харагдаж байна.

Хуваалцах