Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

Б.Мөнхзаяа “Токио-2020” олимпод оролцох эрхтэй боллоо

IAAF буюу Олон улсын хөнгөн атлетикийн холбооноос ирэх хавар нэгдсэн батламж хүлээн авсны дараа олимпийн норматив хангасан Б.Мөнхзаяагийн эрх албан ёсоор баталгаажиж, мандат зүүх эрхтэй болно.

У.
У.Баярсайхан

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Б.Мөнхзаяа “Токио-2020” олимпод оролцох эрхтэй боллоо
Б.Мөнхзаяа “Токио-2020” олимпод оролцох эрхтэй боллоо. Зураг: МҮОНРТ

Хонконгод болсон Олон улсын хөнгөн атлетикийн холбооны “Алтан зам” ангиллын олон улсын тэмцээнд оролцсон Үндэсний шигшээ баг, Зэвсэгт хүчний 327 дугаар ангийн тамирчин, ОУХМ Б.Мөнхзаяа хоёр цаг, 35 минут, 44 секунд гүйсэн амжилтаар VI байрт шалгарав.

Хэдийгээр медаль хүртээгүй ч манай тамирчин энэ жил Катарт болох ДАШТ, 2020 онд Токиод зохион байгуулах олимпийн наадамд оролцох болзол хангасан юм. Тэрбээр тэмцээний өмнөх бэлтгэлээ Хөх хотод хийжээ.

IAAF буюу Олон улсын хөнгөн атлетикийн холбооноос ирэх хавар нэгдсэн батламж хүлээн авсны дараа олимпийн норматив хангасан Б.Мөнхзаяагийн эрх албан ёсоор баталгаажиж, мандат зүүх эрхтэй болно.

Марафончдын хувьд түүнээс гадна гавьяат тамирчин Б.Сэр-Од (2004 2008 2012 2016 олимпод оролцсон), ОУХМ Г.Хишигсайхан нар мөн Токиогийн олимпийн эрхийн амжилтын болзлыг хангаад байгаа билээ.

Б.Мөнхзаяа 17 наснаасаа хөнгөн атлетикийн спортыг сонгон, ес дэх жилдээ хичээллэж байна. Тэрбээр "Рио-2016" олимпийн наадамд оролцож, 72 дугаар байр эзэлж байв.

Хуваалцах