Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

Б.Мөнхзаяа түрүүллээ

Тэрбээр 02:28:08 секундын амжилт үзүүлж, хоёрдугаар байр эзэлсэн Эфиопын Дебела Белдагаас 13 секундын өмнө барианд орсон бол хүрэл медалийг мөн Эфиопын марафонч Айеле Белачеу 02:39:07 амжилтаар хүртжээ.

У.
У.Баярсайхан

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Б.Мөнхзаяа түрүүллээ
Б.Мөнхзаяа түрүүллээ. Зураг: МҮОНРТ

Тайванийн Тайпей хотноо өнгөрсөн ням гарагт болсон “Шинэ Тайвань Ван Жинь Ши 2017” марафон гүйлтийн олон улсын тэмцээний эмэгтэйчүүдийн төрөлд ОУХМ Б.Мөнхзаяа түрүүллээ.

Тэрбээр 02:28:08 секундын амжилт үзүүлж, хоёрдугаар байр эзэлсэн Эфиопын Дебела Белдагаас 13 секундын өмнө барианд орсон бол хүрэл медалийг мөн Эфиопын марафонч Айеле Белачеу 02:39:07 амжилтаар хүртжээ.

Энэ удаагийн тэмцээнд 12 мянган тамирчин өрсөлдсөнөөс олон улсад амжилт үзүүлсэн өндөр зэрэглэлийн 32 марафонч хурд, хүч, тэвчээрээ сорьсон байна.

Эрэгтэйчүүдийн марафонд Кенийн Кипкогей Йего, 02:17:02 амжилтаар түрүүлжээ. Эрэгтэйчүүдийн дээд амжилтыг өнгөрсөн жил Кенийн Уильям Чебон Чебор 02:13:05 амжилтаар тогтоож байв.

Эзэн орны тамирчдаас эрэгтэйчүүд нь 16, эмэгтэйчүүд нь 13 дугаар байр эзэлсэн нь хамгийн өндөр амжилт байв.

“Шинэ Тайвань Ван Жинь Ши-2017” уралдаан нь Олон улсын хөнгөн атлетикийн холбооны “Хүрэл” сертификаттай, 2015 оноос хойш энэ жил гурав дахь удаагаа зохион байгууллаа.

Хуваалцах