Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙНөмрөгийн ДЦГ-ын тал хээрийн газар дээрх биомассын дийлэнх нь түймэрт өртжээ
1/3
Соёл, спорт

Б.Нэмэхбаярыг орон сууцаар шагнав

Азийн АШТ-ий хүрэл медальт, ОУХМ Б.Нэмэхбаярт "Хасу Мегастарс" клубаас нэг өрөө байраар шагнах болжээ.

У.
У.Баярсайхан

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Б.Нэмэхбаярыг орон сууцаар шагнав
Б.Нэмэхбаярыг орон сууцаар шагнав. Зураг: МҮОНРТ

Азийн АШТ-ий хүрэл медальт, ОУХМ Б.Нэмэхбаярт "Хасу Мегастарс" клубаас нэг өрөө байраар шагнах болжээ. Одоогоор тэрбээр ОХУ-ын Якутск хотноо хамтарсан бэлтгэлд оролцохоор явсан тул ирэхээр нь түлхүүрийг нь гардуулах юм байна.

Сонирхуулахад, "Хасу Мегастарс" клуб урьд нь ДАШТ-ий мөнгөн медальт П.Өнөрбат, Д.Отгонцэцэг, Хэнтий аймгийн чөлөөт бөхийн дасгалжуулагч Г.Амарбат нарыг мөн орон сууцаар мялааж байсан билээ.

Хуваалцах