Б.Номин, М.Бэлгүүтэй нар өрсөлдөгчөө “барсангүй”
А.Медведийн нэрэмжит олон улсын тэмцээн өчигдөр Беларусийн Минск хотноо эхэллээ.
Мэдээллийн алба

А.Медведийн нэрэмжит олон улсын тэмцээн өчигдөр Беларусийн Минск хотноо эхэллээ. 65 кг-ын жинд 31 бөх барилдсанаас ОУХМ Б.Номин нэгдүгээр тойрогт ХБНГУ-ын бөх Хенкель Кевинийг ялж, Гүржийн бөх Константин Хабалашвилид 8:9-ээр, 97 кг-ын жинд 26 бөх барилдсанаас М.Бэлгүүтэй нэгдүгээр тойрогт АНУ-ын бөх Килгар Дюстинд дийлдэв.
Дараах жинд медаль хүртсэн тамирчдыг танилцуулъя.
57 кг-д 1.Реза Атри (Иран), 2.Нодар Арабизе 3.Зелимхан Абакаров (хоёул ОХУ), Асадулла Лачинов (Беларусь).
65 кг-д 1.Сослан Рамонов (ОХУ), 2.Франк Чамизо (Итали), 3.Азамат Нуриков (Беларусь), Логан Штибер (АНУ).
74 кг-д 1.Хетик Цаболов (ОХУ), 2.Хассан Язданишариати (Иран), 3.Сонер Демирташ (Турк), Рашид Курбанов (Узбекистан).
97 кг-д 1.Хажимурат Гацалов (ОХУ), 2.Иван Янковский (Беларусь), 3.Элизбар Одиказе (Гүрж), Кайл Снайдер (АНУ).


















