Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

Б.Нямдорж эрчүүдээс хамгийн өндөр амжилтыг үзүүлж тавдугаар байрт оров

Тэрбээр тэгшитгэлд Дагестаны Курбан Шираевт 1:8-аар ялагдсан. Түүний өрсөлдөгч нь шигшээд шалгарснаар өнөөдөр дагах барилдаан хийв.

У.
У.Баярсайхан

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Б.Нямдорж эрчүүдээс хамгийн өндөр амжилтыг үзүүлж тавдугаар байрт оров
Б.Нямдорж эрчүүдээс хамгийн өндөр амжилтыг үзүүлж тавдугаар байрт оров. Зураг: МҮОНРТ

“Красноярск-2020” тэмцээний эрэгтэйчүүдийн 65 кг-ын жинд ОУХМ Баттулгын Нямдорж шагналт тавдугаар байр оров.

А.Садулаев, З.Сидаков, З.Угуев, Г.Рашидов нараас бусад Оросын бүх шилдгүүд зодоглосон Красноярскийн тэмцээнээс медалийн төлөө барилдана гэдэг том амжилт.

Тэрбээр тэгшитгэлд Дагестаны Курбан Шираевт 1:8-аар ялагдсан. Түүний өрсөлдөгч нь шигшээд шалгарснаар өнөөдөр дагах барилдаан хийв.

Дагах барилдаанд урамтай сайхан барилдаж Казахстаны Рифат Сайботаловыг 4:1-ээр, Чечений Ислам Дудаевыг цэвэр, Хойд Осетийн Артур Бадтиевыг 4:3-аар тус тус ялсан ч хүрэл медалийн төлөөх барилдаанд манайхны эчнээ танил Тувагийн Начын Кууларт 1:4-өөр ялагдлаа.

Хуваалцах