Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

Б.Одхүү, Т.Тэмүүлэн нар Японд суралцана

Япон улсад зохион байгуулагддаг "Нakuho Cup" олон улсын сүмо бөхийн тэмцээнд багийн болон хувийн барилдаанд алтан медаль хүртсэн Б.Одхүү, Т.Тэмүүлэн нар сонгогдсон байна.

У.
У.Баярсайхан

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Б.Одхүү, Т.Тэмүүлэн нар Японд суралцана
Б.Одхүү, Т.Тэмүүлэн нар Японд суралцана. Зураг: МҮОНРТ

Мэргэжлийн сүмо бөхийн 69 дэх их аварга Хакүхо М.Даваажаргалын нэрэмжит "Хакүхо цом" өсвөр үеийн сүмо бөхийн аварга шалгаруулах тэмцээн зургаа дахь жилдээ боллоо.

Энэ тэмцээнд амжилт үзүүлсэн монгол хүүхдүүд Японд сүмо бөхийн сургалттай ахлах сургуульд суралцахаар болов. Тодруулбал, Япон улсад зохион байгуулагддаг "Нakuho Cup" олон улсын сүмо бөхийн тэмцээнд багийн болон хувийн барилдаанд алтан медаль хүртсэн Б.Одхүү, Т.Тэмүүлэн нар сонгогдсон байна.

Хуваалцах