Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

Б.Одончимэг тивийн аваргаас найм дахь медалиа хүртлээ

Катарын Доха хотноо болж буй Ази тивийн аварга шалгаруулах тэмцээний эмэгтэй чөлөөт бөхийн тэмцээн өндөрлөж, 75 кг-ын жинд барилдсан олон улсын хэмжээний мастер Бадрахын Одончимэг мөнгөн медаль хүртлээ.

Б.
Б.Батхолбоо

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Б.Одончимэг тивийн аваргаас найм дахь медалиа хүртлээ
Б.Одончимэг тивийн аваргаас найм дахь медалиа хүртлээ. Зураг: МҮОНРТ

Катарын Доха хотноо болж буй Ази тивийн аварга шалгаруулах тэмцээний эмэгтэй чөлөөт бөхийн тэмцээн өндөрлөж, 75 кг-ын жинд барилдсан олон улсын хэмжээний мастер Бадрахын Одончимэг мөнгөн медаль хүртлээ. Ингэснээр Б.Одончимэг тивийн аваргын дөрвөн мөнгө, дөрвөн хүрэл медаль хүртэж шилдэг бөх болохоо дахин нотоллоо. Тэрээр энэ удаагийн ААШТ-ний финалд Японы бөх Н.Сизукитай барилдаж, 3:1 онооны харьцаагаар ялагдсан юм.

/Алтан медалийн төлөөх барилдаан/

Хуваалцах