Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

Б.Оролзод, Н.Минжинсайхан нар номынхоо нээлтийг хийнэ

Г.Сэр-Одын нэрэмжит шагналт, яруу найрагч Б.Оролзод, Н.Минжинсайхан нар энэ сарын 14-нд Хүүхдийн төв номын санд яруу найргийн номынхоо баярыг хийхээр болжээ.

У.
У.Баярсайхан

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Б.Оролзод, Н.Минжинсайхан нар номынхоо нээлтийг хийнэ
Б.Оролзод, Н.Минжинсайхан нар номынхоо нээлтийг хийнэ. Зураг: МҮОНРТ

Г.Сэр-Одын нэрэмжит шагналт, яруу найрагч Б.Оролзод, Н.Минжинсайхан нар энэ сарын 14-нд Хүүхдийн төв номын санд яруу найргийн номынхоо баярыг хийхээр болжээ.

Н.Минжинсайханы хувьд “Усанд хөвсөн намар” номоо хэвлүүлсэн бөгөөд энэ нь түүний бие даасан дөрөв дэх бүтээл юм.

Харин Б.Оролзод “Ширээтийн суурин” хэмээх яруу найргийн хоёр дахь номоо “өлгийджээ”.

Мөн энэ хоёр залуу яруу найрагч “Залуу зохиолчдын нэгдэл”-ийг үүсгэн байгуулагчдын нэг бөгөөд “Зуун яруу найрагч, Зуун хайрын шүлэг I, II” номыг хамтран эмхэтгэж олны хүртээл болгосон юм.

Хуваалцах