Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

Б.Отгонбаяр, Г.Ганхуяг нар хүрэл медалийн төлөө барилдахаар боллоо

Медалийн төлөөх барилдаан Монголын цагаар 18:00 цагт болно.

У.
У.Баярсайхан

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Б.Отгонбаяр, Г.Ганхуяг нар хүрэл медалийн төлөө барилдахаар боллоо
Б.Отгонбаяр, Г.Ганхуяг нар хүрэл медалийн төлөө барилдахаар боллоо. Зураг: МҮОНРТ

Чөлөөт бөхийн насанд хүрэгчдийн Азийн аварга шалгаруулах тэмцээн БНХАУ-ын Си Ань хотод хоёр дахь өдрөө үргэлжилж байна. Өнөөдөр эрэгтэйчүүдийн 57, 65, 70, 79, 97 кг-ын жингийн барилдаанаар болж байгаа бөгөөд урьдчилсан болон хагас шигшээ барилдаанууд боллоо.

Хоёр дахь манай улсаас таван бөх барилдснаас 74 кг-ын жинд “Хангай хүчтэн” клубийн тамирчин ОУХМ Батсуурийн Отгонбаяр, 86 кг-д “Аваргууд” академийн тамирчин ОУХМ Ганбаатарын Ганхуяг нар хүрэл медалийн төлөө хүч үзэхээр болов. Б.Отгонбаяр Бахрейний Адам Батыровтой, Г.Ганхуяг Узбекистаны Абдурасул Вахобовтой тус тус медальтай үлдэх эсэхээ шийдвэрлэх барилдаанаа хийнэ.

Харин 61 кг-д ОУХМ Ц.Цогбадрах БНСУ-ын Ким Жин Чоелд 1:2-оор, 92 кг-д ОУХМ Б.Өлзийсайхан БНХАУ-ын бөх Сун Шиаод 4:7-гоор, 125 кг-д ОУХМ М.Лхагвагэрэл Казахстаны Олег Болтинд 0:2-оор ялагдснаар тэмцээнээ өндөрлүүллээ.

Медалийн төлөөх барилдаан Монголын цагаар 18:00 цагт болно.

Хуваалцах