Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙНөмрөгийн ДЦГ-ын тал хээрийн газар дээрх биомассын дийлэнх нь түймэрт өртжээ
1/3
Соёл, спорт

Б.Пүрэвбаатар хүү хотын захирагчийн дэмжлэгээр тэмцээндээ оролцоно

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч “Ази тивийн аварга шалгаруулах тэмцээнд оролцоход дэмжлэг үзүүлэх тухай” А/277 дугаар захирамж гаргасан байна.

Б.
Б.Батхолбоо

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Б.Пүрэвбаатар хүү хотын захирагчийн дэмжлэгээр тэмцээндээ оролцоно
Б.Пүрэвбаатар хүү хотын захирагчийн дэмжлэгээр тэмцээндээ оролцоно. Зураг: МҮОНРТ

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч “Ази тивийн аварга шалгаруулах тэмцээнд оролцоход дэмжлэг үзүүлэх тухай” А/277 дугаар захирамж гаргасан байна.

Захирамжаар Нийслэлийн “Шавь” цогцолбор сургуулийн 4а ангийн сурагч Б.Пүрэвбаатарыг энэ сарын 25-наас ирэх сарын 07-ны хооронд Узбекистан улсын Ташкент хотноо зохион байгуулагдах 64 буудалт болон зуун буудалт даамын "Ази тивийн аварга шалгаруулах тэмцээн"-д оролцоход санхүүгийн дэмжлэг үзүүлэхээр болжээ.

Тэмцээнд оролцох зардал болох 1.9 сая төгрөгийг Засаг даргын нөөц хөрөнгөөс гаргаж өгөхөөр болсон байна.

Хуваалцах