Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

Б.Пүрэвсайхан: Монгол Улсын заан гэдэг сайхан цол

Ааваасаа олон сайхан зүйл сурч байгаа. Миний амжилт ахихын нэг үндэс энэ хүнтэй салшгүй холбоотой.

У.
У.Баярсайхан

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Б.Пүрэвсайхан: Монгол Улсын заан гэдэг сайхан цол
Б.Пүрэвсайхан: Монгол Улсын заан гэдэг сайхан цол. Зураг: МҮОНРТ

Энэ жилийн улсын баяр наадамд Монгол Улсын заан цол хүртсэн Ховд аймгийн Чандмань сумын харьяат Баатархүүгийн Пүрэвсайхантай ярилцлаа.

-МонголУлсынзаанцолхүртсэнтандбаярхүргэе?

-Баярлалаа. Монголчууддаа баяр наадмын мэндийг хүргэе. Миний хувьд ямартай ч харцага цолоо баталж барилдахыг хичээсэн. Монгол Улсын заан гэдэг сайхан цол. Энэ цолондоо багтаж барилдах болно оо.

-Хэдийндаваахүндбайв. МонголУлсынхарцагаЦ.Содномдоржтойхийсэнбарилдаанчангаболохшигсанагдсан ...

-Ер нь бүгд л чанга байлаа. Ц.Содномдорж харцага бэлтгэл сайн. Угаасаа хүчтэй өрсөлдөгч. Бид олон барилдаж, өгөө аваатай явсан.

-ТаавагаахЧ.Батзориг, хадамаавД.Бумбаярнартайадилцолтойболлоо. Энэбасховортохиолдолшүү ...

-Тийм. Сайхан хүч үзэж энэ цолыг хүртсэндээ баяртай байна.

-МөнМонголУлсынЕрөнхийлөгчЦ.Элбэгдоржтантайнэгнутаг. Цол, тэмдэггардуулжбайхдааямарнэгэнзүйлзахивуу?

-Баяр хүргэж, улам их амжилт үзүүлээрэй гэсэн.

-Тадаваадирэхбүртээхадамаавдааочижүнсүүлжбайгаахарагдсан ...

-Ааваасаа олон сайхан зүйл сурч байгаа. Миний амжилт ахихын нэг үндэс энэ хүнтэй салшгүй холбоотой.

Хуваалцах