Б.Сарантуяагийн төрсөн өдрийн тоглолт өнөөдөр эхэлнэ
Монгол Улсын гавьяат жүжигчин, дуучин Б.Сарантуяа өнөөдөр, маргааш төрсөн өдрийн баяраа “Төрсөн өдрийн анплагед тоглолт” нэртэйгээр зохион байгуулах гэж байна.
Мэдээллийн алба

Монгол Улсын гавьяат жүжигчин, дуучин Б.Сарантуяа өнөөдөр, маргааш төрсөн өдрийн баяраа “Төрсөн өдрийн анплагед тоглолт” нэртэйгээр зохион байгуулах гэж байна. Тэрбээр урлагийн тайзнаа гараад 30 жилийг үдэж байгаа ч төрсөн өдрийн тоглолтоо ес дэх жилдээ хийх гэж буй нь энэ юм. Арваад жилийн нүүрийг үзэж буй болоод ч тэр үү, фэнүүд нь ч хүсэн хүлээдэг болжээ.
Харин ирэх есдүгээр сард “Урлагт-30” нэртэй тоглолтоо хийхээр төлөвлөжээ.


















