Б.Сэр-Од 92 дугаар байрт орлоо /бичлэг/
Гараанаас нийт 155 тамирчин гарсан хэдий ч одоогийн байдлаар 14 тамирчин уралдаанаа дуусгаж чадалгүй замаасаа гарсан бол найман тамирчин барианд орж ирээгүй байна.
Мэдээллийн алба

Олимпийн наадмын марафон гүйлтийн тэмцээнд оролцож буй Монгол Улсын гавьяат тамирчин Б.Сэр-Од 2:24:26 секундийн хугацаатайгаар 92 дугаар байрт барианд орлоо.
Харин Д.Гантулга 2:27:42 секундийн хугацаагаар 107, Ц.Бямбажав 2:36:14 секундийн хугацаатайгаар 130 дугаар байрт бариалав.
Гараанаас нийт 155 тамирчин гарсан хэдий ч одоогийн байдлаар 14 тамирчин уралдаанаа дуусгаж чадалгүй замаасаа гарсан бол найман тамирчин барианд орж ирээгүй байна.
Тус уралдаанд олимпийн мөнгө, хүрэл медальт Кенийн тамирчин Элиуд Кипкоге 2:08:44 секундийн амжилтаар алтан медаль хүртсэн бол түүний араас Этиопийн тамирчин Лилеса Феиса 2:09:54 секундээр хоёр, АНУ-ын тамирчин Рупп Гален 2:10:05 секундийн амжилтаар гуравдугаарт байрт оров.


















