Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

Б.Сэр-Од дэлхийн аваргын бэлтгэлээ Японд хийнэ

Өнгөрөгч амралтын өдөр болсон “Улаанбаатар марафон-2015” тэмцээний 42 км 195 метрийн эрэгтэйчүүдийн ангилалд Гавьяат тамирчин Бат-Очирын Сэр-Од, эмэгтэйчүүдийн ангилалд ОУХМ Б.Мөнхзаяа нар түрүүлсэн.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Б.Сэр-Од дэлхийн аваргын бэлтгэлээ Японд хийнэ
Б.Сэр-Од дэлхийн аваргын бэлтгэлээ Японд хийнэ. Зураг: МҮОНРТ

Өнгөрөгч амралтын өдөр болсон “Улаанбаатар марафон-2015” тэмцээний 42 км 195 метрийн эрэгтэйчүүдийн ангилалд Гавьяат тамирчин Бат-Очирын Сэр-Од, эмэгтэйчүүдийн ангилалд ОУХМ Б.Мөнхзаяа нар түрүүлсэн. Манай шилдэг тамирчдын хувьд олимпийн эрхийн нормативийг биелүүлээд байгаа. Тэгвэл Гавьяат тамирчин Б.Сэр-Од маргааш Япон улсыг зорих юм байна. Тэрээр өнгөрөгч дөрөвдүгээр сараас хойш эх орондоо бэлтгэл сургуулилтаа хийж байгаад “Улаанбаатар марафон” тэмцээнд оролцжээ. Гавьяат маань ирэх наймдугаар сард Бээжинд болох дэлхийн аваргын бэлтгэлээ Япон улсад хийхээр болсон байна.

Түүний хувьд өнгөрөгч дөрөвдүгээр сард Германы Хамбург хотноо болсон олон улсын марафон гүйлтэд 2.10.15 цагийн амжилтаар VI байр эзэлж, олимпийн эрхийн нормативийг биелүүлсэн. Харин ОУХМ Б.Мөнхзаяа энэ оны нэгдүгээр сард Хонгконгт болсон Азийн АШТ-д IV байр эзлэхдээ 2.38.43 цагийн амжилт үзүүлж, “Рио де Жанейро-2016” олимпийн наадамд оролцох болзлыг хангасан юм.

Хөнгөн атлетикийн төрөлд олимпийн оролцох эрх авсан тамирчдыг Олон улсын хөнгөн атлетикийн холбооноос ирэх есдүгээр сард зарлах аж.


Хуваалцах