Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

Б.Сэр-Од “Фүкоко"-гийн марафоноос хүрэл медаль хүртлээ

Японд болсон марафон гүйлтийн “Фүкоко 2014” тэмцээнээс манай тамирчин Бат-Очирын Сэр-Од хүрэл медаль хүртлээ.

Б.
Б.Батхолбоо

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Б.Сэр-Од “Фүкоко"-гийн марафоноос хүрэл медаль хүртлээ
Б.Сэр-Од “Фүкоко"-гийн марафоноос хүрэл медаль хүртлээ. Зураг: МҮОНРТ

Японд болсон марафон гүйлтийн “Фүкоко 2014” тэмцээнээс манай тамирчин Бат-Очирын Сэр-Од хүрэл медаль хүртлээ. Мөн тэрээр өчигдөр болсон тэмцээнд өөрийн дээд амжилтаа шинэчлэн 2:08.50 секунд болгон ахиулсан юм. Энэ нь Монгол Улсын дээд амжилтыг ч давхар эвдэж байгаа бөгөөд 10 секундээр ахиулж байгаа юм.

Харин алтан медалийг Кенийн Патрик Масаү хүртжээ. Тэрбээр уралдааны замаа 2:08.22 гэсэн хугацаанд дуусгасан юм. Тэгвэл мөнгөн медалийг Этиофийн Ражи Ассефа зүүжээ.

Өдгөө 33 настай Б.Сэр-Од 1997 оноос эхлэн хөнгөн атлетикийн спортоор хичээллэж, 2010 онд Японы Хофү, Их Британийн Брайтон хотод болсон олон улсын марафон гүйлтийн тэмцээнд түрүүлж, 2013 онд Хонгконгд болсон Азийн аваргаас алтан медаль хүртэж, энэ онд "Азийн зуны спортын наадмын" марафонд шагналт IV байр эзэлсэн билээ.


Хуваалцах