Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

Б.Сэр-Од Гамбургийн марафонд VI байрт оржээ

Монгол Улсын Гавьяат тамирчин Бат-Очирын Сэр-Од Германы Гамбург хотноо зохион байгуулагдсан 30 дахь удаагийн марафон гүйлтийн тэмцээнд оролцож, 2.10.15 цагийн амжилтыг үзүүлж, VI байрт орсон байна.

Б.
Б.Батхолбоо

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Б.Сэр-Од Гамбургийн марафонд VI  байрт оржээ
Б.Сэр-Од Гамбургийн марафонд VI байрт оржээ. Зураг: МҮОНРТ

Эдүгээ Япон улсад бэлтгэл сургуулилтаа хийн сүүлийн жилүүдэд олон улсын тэмцээн уралдаануудад тогтмол дээгүүрт уралдаж байгаа Монгол Улсын Гавьяат тамирчин Бат-Очирын Сэр-Од Германы Гамбург хотноо зохион байгуулагдсан 30 дахь удаагийн марафон гүйлтийн тэмцээнд оролцож, 2.10.15 цагийн амжилтыг үзүүлж, VI байрт орсон байна.

Ням гарагт /IV.26/ болсон тус марафонд 20.000 оролцогч оролцсон бөгөөд Б.Сэр-Од Олимпийн эрхийн нормативийг биелүүлсэн байна. Мөн эмэгтэйчүүдийн ангилалд ОУХМ Л.Отгонбаяр 2.38.51 цагийн хугацаанд замаа туулан барианд орсноор ирэх наймдугаар сард Бээжинд болох ДАШТ-ий эрхээ авчээ.

Олимпийн наадмын марафоны эрэгтэйчүүдийн ангиллын эрхийн норматив 2.15.00 цагаас, эмэгтэйчүүд 2.43.00 цагаас дотогш гүйсэн тохиолдолд оролцох боломжтой аж.

Олон улсын хөнгөн атлетикийн холбооноос "Рио 2016" олимпийн наадмын эрхийн болзлыг хангасан тамирчдыг ирэх тавдугаар сард албан ёсоор зарлах аж. Гавьяат тамирчин Б.Сэр-Одын хувьд Олимпийн наадамд оролцох эрхийн нормативийг биелүүлээд байна.

Өнгөрөгч хоёрдугаар сард Хонгконгт болсон марафон гүйлтийн Азийн аварга шалгаруулах тэмцээнээс ОУХМ Б.Мөнхзаяа 42 км, 195 метр замыг 2.38.43 цагт туулж, Олимпийн наадмын эрхийн болзлыг биелүүлж, улмаар гуравдугаар сард БНХАУ-ын Чүнчон хотод болсон Олон улсын марафон гүйлтийн А зэрэглэлийн тэмцээнд 2.33.36 цагаар амжилтаа баталгаажуулсан.

Одоогоор манай улсаас буудлагын тамирчин, Хөдөлмөрийн баатар О.Гүндэгмаа "РИО-2016" Олимпийн наадамд орох Монголын тамирчдын анхны эрхийг эх орондоо авчирсан. Мөн Хонгконгт болсон марафон гүйлтийн Азийн аварга шалгаруулах тэмцээнээс ОУХМ Б.Мөнхзаяа 42 км, 195 метр замыг 2.38.43 цагт туулж, Олимпийн наадмын эрхийн болзлыг биелүүлчихээд байгаа юм.


Хуваалцах