Б.Сэр-Од гуравт явна
Азийн наадмын эрэгтэйчүүдийн марафонд гүйж байгаа Б.Сэр-Од туулах замынхаа эхний 20 км-ыг дуусахад гуравт орж ирсэн. Тэрбээр энэ байраа хадгалан туулах замынхаа эхний 25 км-ийг дуусгаад байна. Мөн энэхүү төрөлд гүйж байгаа манай тамирчин Д.Гантулга 13-т явж байна.
Мэдээллийн алба

Нэгд гүйж байсан Шри-Ланкын тамирчин арагшаа наймдугаар байрлуу орж, одоо эхний нэг, хоёрт Японы тамирчид гүйж байна. Түүний араас Б.Сэр-Од нэхэж байгаа юм.
26 дахь км эхлэхэд эхний тамирчдын ийм байна.

Энэ удаагийн Азийн наадмын марафоны төрөлд нийт 19 тамирчин өрсөлдөж байна.