Б.Шарав тоглолтоо “Тэнгэрийн орон” хэмээн нэрийдэв
Энэхүү тоглолт нь "Аав, ээж хоёр минь" DVD, “Сэрсэн тал" цомгийн нээлт болон хийгдэхээрээ онцлог.
Мэдээллийн алба

Монгол Улсын төрийн шагналт, урлагийн гавьяат зүтгэлтэн, хөгжмийн зохиолч Б.Шарав “Тэнгэрийн орон” нэртэй бие даасан тоглолтоо энэ сарын 27-нд Соёлын төв өргөөнд зохион байгуулах гэж байна.
Энэхүү тоглолт нь "Аав, ээж хоёр минь" DVD, “Сэрсэн тал" цомгийн нээлт болон хийгдэхээрээ онцлог.
Тоглолтод Ардын жүжигчин А.Долгор, гавьяат жүжигчин Д.Жаргалсайхан, Г.Эрдэнэбат, Ц.Түвшинтөгс, Б.Сарантуяа, Т.Ариунаа, Х.Лхагвасүрэн, Ө.Уянга, Э.Амартүвшин, дуучин Б.Эрдэнэтуяа, С.Наран, О.Хүрэлбаатар, Ч.Энхтайван, Н.Анхбаяр, Б.Гомбо-Очир, Э.Төрмандах нарын зэрэг дуучин, “Voice” , “Увертюра” хамтлаг оролцоно.


















