Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

Б.Шоовдор алтан медаль хүртлээ

Тэмцээний сүүлийн өдөр эмэгтэй чөлөөт бөхийн 53, 58, 63, 75 кг-ын жингүүдийн барилдаан болж манай дөрвөн бөх барилдсанаас 58 кг-ын жинд Б.Шоовдор урамтай сайхан барилдаж алтан медальд хүрлээ.

М"
МҮОНР-ийн "Хурд" агентлаг

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Б.Шоовдор алтан медаль хүртлээ
Б.Шоовдор алтан медаль хүртлээ. Зураг: МҮОНРТ

Польш улсын Варшав хотноо эмэгтэй чөлөөт бөхийн ХIХ дахь уламжлалт олон улсын тэмцээн амжилттай өндөрлөлөө. Тэмцээний сүүлийн өдөр эмэгтэй чөлөөт бөхийн 53, 58, 63, 75 кг-ын жингүүдийн барилдаан болж манай дөрвөн бөх барилдсанаас 58 кг-ын жинд Б.Шоовдор урамтай сайхан барилдаж алтан медальд хүрлээ. Тэмцээний эхний өдөр О.Насанбурмаа /69 кг/ Польшийн нээлттэй тэмцээнд түрүүлж, алтан медаль хүртээд байсан юм. Багийн дүнгээр манай баг гуравдугаар байрт оржээ. Манай бөхчүүд төдийгүй энэ тэмцээнд барилдсан бүх бөхчүүдийн хувьд олимпийн эрх олгох ДАШТ-ий өмнөх сорилго боллоо.

Хуваалцах