Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

Б.Шоовдор алтан медаль хүртлээ

Монголын чөлөөт бөхийн эмэгтэй баг тамирчид Итали Улсын Сасари хотод болж буй олон улсын “Memorial Matteo Pellicone” тэмцээнд хүч үзэж байна.

У.
У.Баярсайхан

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Б.Шоовдор алтан медаль хүртлээ
Б.Шоовдор алтан медаль хүртлээ. Зураг: МҮОНРТ

Монголын чөлөөт бөхийн эмэгтэй баг тамирчид Итали Улсын Сасари хотод болж буй олон улсын “Memorial Matteo Pellicone” тэмцээнд хүч үзэж байна.

Энэ сарын 28-нд эхэлсэн тус тэмцээнд:

58 кг-д

  • Гавьяат тамирчин С.Цэрэнчимэд-“Алдар” спорт хороо

  • Олон улсын хэмжээний мастер Э.Гантуяа-“Хилчин” спорт хороо, МҮИС

  • П.Орхон - “Алдар” спорт хороо, ШУТИС

  • Б.Шоовдор –ҮБТДС

63 кг-д

  • Гавьяат тамирчин С.Батцэцэг - “Хилчин” спорт хороо

69 кг-д

  • Гавьяат тамирчин О.Насанбурмаа –“Хүч” спорт хороо

  • Олон улсын хэмжээний мастер Ш.Түмэнцэцэг - “Хилчин” спорт хороо.

Эдгээр тамирчнаас Б.Шоовдор Казахстан, Канад, Италийн тамирчныг ялж, алтан медаль хүртлээ.

Тамирчдыг эмэгтэй шигшээ багийн ахлах дасгалжуулагч, гавьяат дасгалжуулагч Б.Батбаяр, эмэгтэй үндэсний шигшээ багийн дасгалжуулагч, гавьяат дасгалжуулагч З.Дүвчин ахалж, шүүгчээр олон улсын шүүгч Х.Чойжилжав, эмчээр Биеийн тамир, спортын хөгжлийн төвийн Спортын анагаах ухааны албаны эмч М.Саранцацралт нар томилогдоод байна.

Дээрх тэмцээний дараа манай бөхчүүд зургаадугаар сарын 17-19-нд Польш Улсын Спала хотод болох ХХ удаагийн “Poland Open” олон улсын тэмцээнд оролцоно.

Хуваалцах