Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

Б.Содгэрэлийн УАШТ-ээс хүртсэн хүрэл медалийг хураалаа

Энэ сарын 11-17-нд болсон 2016 оны насанд хүрэгчдийн боксын УАШТ-ий үеэр өрсөлдөгч тамирчнаа мөргөж, шүүгчийн биед халдсан спортын мастер Б.Содгэрэлийн медалийг хурааж, гаргасан үйлдлийг нь дахин хэлэлцэхээр болсон байна.

Б.
Б.Батхолбоо

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Б.Содгэрэлийн УАШТ-ээс хүртсэн хүрэл медалийг хураалаа
Б.Содгэрэлийн УАШТ-ээс хүртсэн хүрэл медалийг хураалаа. Зураг: МҮОНРТ

Энэ сарын 11-17-нд болсон 2016 оны насанд хүрэгчдийн боксын УАШТ-ий үеэр өрсөлдөгч тамирчнаа мөргөж, шүүгчийн биед халдсан спортын мастер Б.Содгэрэлийн медалийг хурааж, гаргасан үйлдлийг нь дахин хэлэлцэхээр болсон байна.

УАШТ-ий үеэр “Хөх чоно” клубын тамирчин Б.Содгэрэл "Алдар” спорт хорооны тамирчин Н.Шинэбаярыг тоглолтын дунд мөргөж, улмаар энэ үйлдлийг нь таслан зогсоосон шүүгчийг түлхэж, хэл амаар доромжилсон байдаг.

Түүний энэ үйлдлийг Монголын боксын холбооноос "Тамирчин хүнд баймгүй ёс зүйгүй үйлдэл" гэж үзэн хүрэл медалийг нь хураахын зэрэгцээ дахин хуралдаж, гаргасан зөрчлийг нь эцэслэн шийдвэрлэх юм.

Хуваалцах