Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙНөмрөгийн ДЦГ-ын тал хээрийн газар дээрх биомассын дийлэнх нь түймэрт өртжээ
1/3
Соёл, спорт

Б.Суманчулуун, Н.Адъяабат нар сэргээш хэрэглэсэн болохыг МҮБХ-оос мэдэгдлээ

БНСАУ-ын Шинжлэх ухаан технологийн хүрээлэнгийн сэргээшийн төв лабораторит өгсөн дээжийн дүнгээр сэргээш хэрэглэсэн хоёр бөх байгаа нь тогтоогдсон. Тэдгээр бөхийн нэрийг удтал нууцласны эцэст өнөөдөр Үндэсний бөхийн холбооноос олон нийтэд зарлалаа.

Б.
Б.Батхолбоо

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Б.Суманчулуун, Н.Адъяабат нар сэргээш хэрэглэсэн болохыг МҮБХ-оос мэдэгдлээ
Б.Суманчулуун, Н.Адъяабат нар сэргээш хэрэглэсэн болохыг МҮБХ-оос мэдэгдлээ. Зураг: МҮОНРТ

БНСАУ-ын Шинжлэх ухаан технологийн хүрээлэнгийн сэргээшийн төв лабораторит өгсөн дээжийн дүнгээр сэргээш хэрэглэсэн хоёр бөх байгаа нь тогтоогдсон. Тэдгээр бөхийн нэрийг удтал нууцласны эцэст өнөөдөр Үндэсний бөхийн холбооноос олон нийтэд зарлалаа.

Монгол Улсын Дархан аварга Г.Өсөхбаярыг тавын даваанд өвдөг шороодуулсан Архангай аймгийн харьяат Н.Адъяабат, улсын гарьд Ж.Бат-Эрдэнээр тав давсан Говь-Алтай аймгийн харьяат бөх Б.Суманчулуун нар сэргээш хэрэглэсэн байна.
Одоогоор бөхчүүдэд хуулийн хариуцлага хүлээлгэсэн болон, арга хэмжээ авсан талаар мэдээлэл алга.



Хуваалцах