Б.Сумъяа маргааш өглөө эх орондоо ирнэ
Норвегийн Лиллехаммер хотноо болсон Залуучуудын өвлийн II олимпоос алтан медаль зүүсэн тэшүүрийн спортын ОУХМ Б.Сумъяа, дасгалжуулагч багш Д.Энхбаярын хамт маргааш эх орондоо ирэх гэж байна.
Мэдээллийн алба

Норвегийн Лиллехаммер хотноо болсон Залуучуудын өвлийн II олимпоос алтан медаль зүүсэн тэшүүрийн спортын ОУХМ Б.Сумъяа, дасгалжуулагч багш Д.Энхбаярын хамт маргааш эх орондоо ирэх гэж байна. Тэрбээр холимог багийн төрөлд өрсөлдөн энэ амжилтад хүрсэн юм. Ингэснээр Монгол Улс түүхэндээ анх удаа Өвлийн олимпийн төрлөөр олимпийн аваргатай болсон.
Тэд өглөөнийн 06.30 цагт "Чингис хаан" нисэх буудалд газардах бөгөөд нисэх буудлын Хурлын танхимд хэвлэлийн хурал хийх аж. Өвлийн олимпийн анхны алтан медальтнаа угтан авахаар Монголын тэшүүрийн холбоо болон мэргэжил нэгтнүүд нь цуглах юм байна.


















