Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

Б.Тэгшбаяр алтан медаль хүртжээ

Щвейцарь Улсад дугуйн тойрог замын залуучуудын дэлхийн аварга шалгаруулах тэмцээн энэ өдрүүдэд болж байна. Тус тэмцээний эрэгтэйчүүдийн бөөн гараат 10 км-ын төрөлд Монгол Улсын тамирчин Б.Тэгшбаяр оролцож, алтан медаль хүртжээ.

У.
У.Баярсайхан

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Б.Тэгшбаяр алтан медаль хүртжээ
Б.Тэгшбаяр алтан медаль хүртжээ. Зураг: МҮОНРТ

Щвейцарь Улсад дугуйн тойрог замын залуучуудын дэлхийн аварга шалгаруулах тэмцээн энэ өдрүүдэд болж байна. Тус тэмцээний эрэгтэйчүүдийн бөөн гараат 10 км-ын төрөлд Монгол Улсын тамирчин Б.Тэгшбаяр оролцож, алтан медаль хүртжээ. Энэ төрөлд 20 орны тамирчин өрсөлдсөнөөс Чех, Италийн тамирчид мөнгө, хүрэл медалийн эзэн болсон аж.

Манай улсын тамирчин Сүхбаатар аймгийн “Шилийн богд” клубын тамирчин бөгөөд тус тэмцээнд оролцох бэлтгэл сургуулилтыг нь Английн иргэн Бугдэн Скотт хариуцан хийлгэжээ.

Тэмцээн нөгөөдөр буюу 2016 оны 7 дугаар сарын 24-нд өндөрлөнө.

Хуваалцах