Б.Тэгшбаяр тэргүүтэй дугуйчид “Track” төрөлд оролцоно
ОУХМ Б.Тэгшбаяр бэлтгэлээ хангахаар Швейцарь Улсын Дэлхийн дугуйн төвийг зорьсон юм. Харин Монголын дугуйн холбооны дэргэдэх шигшээ багийн тамирчид Өмнөговь аймагт цуглалтад гараад буй.
Мэдээллийн алба

Энэтхэг Улсад ирэх сарын 6-10-нд дугуйн “Track” төрлийн Азийн аварга шалгаруулах тэмцээнд болно. Уг тэмцээнд Залуучуудын дэлхийн аварга, ОУХМ Б.Тэгшбаяр болон манай улсын шигшээ багийн дугуйчид оролцохоор бэлтгэлээ базааж байна.
ОУХМ Б.Тэгшбаяр бэлтгэлээ хангахаар Швейцарь Улсын Дэлхийн дугуйн төвийг зорьсон юм. Харин Монголын дугуйн холбооны дэргэдэх шигшээ багийн тамирчид Өмнөговь аймагт цуглалтад гараад буй.
Ийнхүү Монгол Улсын дугуйчид анх удаа “Тrack” төрөлд Азийн аварга шалгаруулах тэмцээнд оролцохоор болжээ.


















