Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

Б.Тэмүүлэн тугчаар сонгогджээ

“Бразил-2016” олимпийн наадамд оролцох Монголын шигшээ баг тамирчдыг үдэн гаргах ёслолын арга хэмжээ өнөөдөр Чингисийн талбайд болно. Үүнтэй зэрэгцэн “Монголын тугчаар хэн байх бол” гэсэн иргэдийн битүүхэн таамгаар Монгол Улсын хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин Н.Түвшинбаяр, гавьяат тамирчин С.Ня

У.
У.Баярсайхан

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Б.Тэмүүлэн тугчаар сонгогджээ
Б.Тэмүүлэн тугчаар сонгогджээ. Зураг: МҮОНРТ

“Бразил-2016” олимпийн наадамд оролцох Монголын шигшээ баг тамирчдыг үдэн гаргах ёслолын арга хэмжээ өнөөдөр Чингисийн талбайд болно. Үүнтэй зэрэгцэн “Монголын тугчаар хэн байх бол” гэсэн иргэдийн битүүхэн таамгаар Монгол Улсын хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин Н.Түвшинбаяр, гавьяат тамирчин С.Ням-Очир нар нэрлэгдээд байсан. Тэгвэл үүнд хариулт болохуйц мэдээлэл ирсэн нь Монголын жүдо бөхийн шигшээ багийн тамирчин, ОУХМ Б.Тэмүүлэн байхаар болжээ. Тэрбээр олимпийн наадамд жүдо бөхийн +100 кг-д өрсөлдөх юм. Сонирхуулахад 1964 онд Ч.Найдан, 1968 онд Х.Баянмөнх, 1972 онд Б.Жамсран, 1976 онд З.Ойдов, 1980 онд З.Дүвчин, 1988, 1992 онд Б.Бат-Эрдэнэ, 1996 онд Д.Сумъяабазар, 2000 онд Б.Бат-Эрдэнэ, 2004 онд Д.Нямхүү, 2008 онд М.Баяржавхлан, 2012 онд Б.Сэр-Од нар тугч хийж байв.

Хуваалцах