Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

Б.Тэмүүлэн өнөөдөр эхний тойрогт Алжирын бөхтэй хүч үзнэ

Жүдо бөхийн хувьд эрэгтэйчүүдийн +100 кг, эмэгтэйчүүдийн +78 кг жингийн барилдаан болно. +100 кг-д олимпийн наадамд тугчийн үүрэг гүйцэтгэсэн Б.Тэмүүлэн өрсөлдөх бөгөөд энэ жинд 31 жүдоч татамид гарна.

У.
У.Баярсайхан

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Б.Тэмүүлэн өнөөдөр эхний тойрогт Алжирын бөхтэй хүч үзнэ
Б.Тэмүүлэн өнөөдөр эхний тойрогт Алжирын бөхтэй хүч үзнэ. Зураг: МҮОНРТ

Бразилийн Рио-Де-Жанейро хотноо болж буй зуны олимпийн XXXI наадам өнөөдөр долоо дахь өдрөө үргэлжилнэ. Энэ өдөр хөнгөн атлетикийн тэмцээн эхлэх бол жүдо бөхийн тэмцээний сүүлийн өдөр юм.

Жүдо бөхийн хувьд эрэгтэйчүүдийн +100 кг, эмэгтэйчүүдийн +78 кг жингийн барилдаан болно. +100 кг-д олимпийн наадамд тугчийн үүрэг гүйцэтгэсэн Б.Тэмүүлэн өрсөлдөх бөгөөд энэ жинд 31 жүдоч татамид гарна.

Тэрбээр эхний тойрогт Алжирын бөх Амине Мохаммед Таебтэй хүч үзнэ. Амине Мохаммед Таеб нь 30 настай, 2013 онд Рио-Де-Жанейро хотод болсон ДАШТ-д 17 дугаар байрт шалгарч байжээ.

Хуваалцах