Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

Б.Цэндсүрэн, Ч.Ганзориг нар тэмцээнээ дуусгалаа

Казахстан улсад залуучуудын Ази тивийн аварга шалгаруулах боксын тэмцээн өчигдөр эхэллээ.

У.
У.Баярсайхан

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Б.Цэндсүрэн, Ч.Ганзориг нар тэмцээнээ дуусгалаа
Б.Цэндсүрэн, Ч.Ганзориг нар тэмцээнээ дуусгалаа. Зураг: МҮОНРТ

Казахстан улсад залуучуудын Ази тивийн аварга шалгаруулах боксын тэмцээн өчигдөр эхэллээ. Тэмцээнд 18 орны 113 ширэн бээлийтэн өрсөлдөж байна. Эхний өдөр эрэгтэй 75, 49 кг жингийн тулаан явагдаж Монголын хоёр боксчин рингэд гарсан юм.

Тодруулбал, эрэгтэйчүүдийн 49 кг-д тулалдсан Б.Цэндсүрэн Туркменистаны боксчин Муххамедовд, 75 кг-д өрсөлдсөн Ч.Ганзориг Хятадын Занг Жилейдид тус бүр 3:0-ээр ялагдаж тэмцээнээ дуусгалаа.

Өнөөдөр 52 кг-д Ц.Мөнхбаатар Ираны Али Хабибинезхадтай, 60 кг-д Д.Эрхэмбаяр Туркменистаны Бердибаевтай, 64 кг-д Б.Сүххуяг Киргизстаны Иличбек Уулутай тус тус тулалдана.

Хуваалцах