Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

Б.Цэрэнбалтавын хул шүдлэн түрүүлж, Пүрэвбаатарын бор аман хүзүүдлээ

Тулгар төрийн 2223, Их Монгол улсын 808, Ардын хувьсгалын 93 жилийн ой, үндэсний их баяр наадмын хурдан шүдлэн хэдхэн мөчийн өмнө барианд орлоо.

Б.
Б.Жамбалдорж

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Б.Цэрэнбалтавын хул шүдлэн түрүүлж, Пүрэвбаатарын бор аман хүзүүдлээ
Б.Цэрэнбалтавын хул шүдлэн түрүүлж, Пүрэвбаатарын бор аман хүзүүдлээ. Зураг: МҮОНРТ

Тулгар төрийн 2223, Их Монгол улсын 808, Ардын хувьсгалын 93 жилийн ой, үндэсний их баяр наадмын хурдан шүдлэн хэдхэн мөчийн өмнө барианд орлоо.

Газар газрын 307 алтан туурт тоосоо өргөж, Сүхбаатар аймгийн Баяндэлгэр сумын Бат-Очирын Цэрэнбалтавын хул үрээ түрүүлэн ирж түмэн олноо баясгалаа.

Аман хүзүүнд Улаанбаатар хотын "Хөх чоно" группийн ерөнхийлөгч Пүрэвбаатарын бор үрээ хурдалсан юм.

Харин айргийн гуравт ҮХАА-н дэд сайд Ц.Тувааны хул, айргийн дөрвөөр Дундговь аймгийн Адаацаг сумын аймгийн алдарт уяач Д.Сүхбаатарын хонгор халзан, айргийн таваар Төв аймгийн Сэргэлэн сумын Монгол Улсын Тод манлай уяач Д.Ононгийн бор тус тус хурдалж хурсан олон наадамчин түмнээ баясгалаа.

Хуваалцах