Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

Б.Цэвээндаш “Алтан хараацай”-н эзэн боллоо

ШШГЕГ-ын "Сүлд" биеийн тамир спортын хорооны Соёл олон нийт, биеийн тамирын асуудал хариуцсан ажилтан, Монгол Улсын Гавьяат тамирчин, Олон улсын хэмжээний мастер, дэд хурандаа Б.Цэвээндаш Цаст Гимлай Дэлхийн ноён оргилд ганцаарчилсан "Соло" авиралт, хүчилтөрөгчгүй амь өрссөн аюултай буулт хийж,

О.
О.Баянмөнх

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Б.Цэвээндаш “Алтан хараацай”-н эзэн боллоо
Б.Цэвээндаш “Алтан хараацай”-н эзэн боллоо. Зураг: МҮОНРТ

ШШГЕГ-ын "Сүлд" биеийн тамир спортын хорооны Соёл олон нийт, биеийн тамирын асуудал хариуцсан ажилтан, Монгол Улсын Гавьяат тамирчин, Олон улсын хэмжээний мастер, дэд хурандаа Б.Цэвээндаш Цаст Гимлай Дэлхийн ноён оргилд ганцаарчилсан "Соло" авиралт, хүчилтөрөгчгүй амь өрссөн аюултай буулт хийж, Монгол Улсынхаа Төрийн алтан соёмбот далбааг амжилттай мандуулсан бахдам амжилтаараа 2016 оны шилдэг тамирчнаар шалгарч, "Алтан хараацай"-н эзнээр тодорлоо.

Шагнал гардуулах ёслолын ажиллагаа 2016 оны 12 дугаар сарын 18-ны өдөр болов. Энэхүү шагнал нь спорт сонирхогч мастеруудын холбооны тэргүүн дээд шагнал юм. Спортын 11 төрлөөс 11 шилдэг тамирчин энэхүү шагналд нэр дэвшжээ.

Хуваалцах