Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

Б.Цэвээндаш дэлхийн ноён оргилд мөрөө дахин гаргана

Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга П.Цагаан өчигдөр уулын спортын ОУХМ Б.Цэвээндашид Монгол Улсын Төрийн далбаа гардуулан өгөв.

У.
У.Баярсайхан

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Б.Цэвээндаш дэлхийн ноён оргилд мөрөө дахин гаргана
Б.Цэвээндаш дэлхийн ноён оргилд мөрөө дахин гаргана. Зураг: МҮОНРТ

Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга П.Цагаан өчигдөр уулын спортын ОУХМ Б.Цэвээндашид Монгол Улсын Төрийн далбаа гардуулан өгөв. Б.Цэвээндаш нь Эверестийн оргилд гурав дахь удаагаа авирах гэж буй бөгөөд өнөөдөр эх орноосоо мордоно.

Төрийн далбаа гардуулах үеэр Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга П.Цагаан “Дэлхийн дээвэр болсон Эверестэд амжилттай авираад, алтан соёмбот Төрийн далбаагаа мандуулаад, ард түмнийхээ хийморь золбоог даатгаад сайн яваад ирээрэй” гэв.

Б.Цэвээндаш “Аливаа улс орон, байгууллага, хамт олны сүр хүч, хийморь тугандаа байдаг. Миний хувьд дэлхийн ноён оргил Эверестэд гурав дахь түүхэн авиралтаа хийхээр мордох гэж байна. Эверестийн оргилд мандуулах Төрийн алтан соёмбот далбааг П.Цагаан даргаас гардан авлаа. Их баяртай байна” гэсэн юм.

Хуваалцах