Б.Цэвээндаш Эверестэд дахин авирна
Уулын спортын Олон улсын хэмжээний мастер Б.Цэвээндаш хоёр дахь удаагаа Эверестийн оргилд гарахаар төлөвлөж байна. Тэрбээр ирэх сарын 5-ны өдөр замдаа гарах бөгөөд хоёр сарын хугацаатайгаар аялах юм.
Мэдээллийн алба

Уулын спортын Олон улсын хэмжээний мастер Б.Цэвээндаш хоёр дахь удаагаа Эверестийн оргилд гарахаар төлөвлөж байна. Тэрбээр ирэх сарын 5-ны өдөр замдаа гарах бөгөөд хоёр сарын хугацаатайгаар аялах юм.
Өмнө нь Б.Цэвээндаш Непалын талаас Эверестэд авирсан бол одоо Төвдийн талаас буюу Гималай уулын хойд талаас авирна. Эверестийн оргилд гарахад багагүй зардал гардаг тул тэрбээр байгууллага хамт олныг хамтран ажиллахыг хүсч байна. Мөн дэмжиж тусалсан хувь хүн, албан байгууллагын нэрийг тугандаа бичин Эврестийн оргилд мандуулах аж.


















