Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

Б.Цэвээндаш Эверестийн оргилд 3 дахь удаагаа гарлаа

Б. Цэвээндаш нь 2012 оны тавдугаар сард өмнөд хөтлийн замаар авирч, анх удаагаа Эверест оргилд гарч байсан юм.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Б.Цэвээндаш Эверестийн оргилд 3 дахь удаагаа гарлаа
Б.Цэвээндаш Эверестийн оргилд 3 дахь удаагаа гарлаа. Зураг: МҮОНРТ

Уулын спортын ОУХМ Б.Цэвээндаш энэ сарын 21-ний өдрийн 6:25 цагт дэлхийн дээвэр Эверест оргилд, хойд хөтөлийн замаар авирч, хоёр дахь удаагаа амжилттай гарсан байна.

Б. Цэвээндаш нь 2012 оны тавдугаар сард өмнөд хөтлийн замаар авирч, анх удаагаа Эверест оргилд гарч байсан юм. Мөн 2015 оны дөрөвдүгээр сард хоёр дахь удаагаа, МУГТ ОУХМ Т.Гүррагчаагийн хамтаар авирсан боловч 7000м өндөр хойд хөтөл хүртээд байхад нь авиралт цуцлагдаж байсан билээ. Учир нь тэр өдрүүдэд Непал улсад газар хөдлөлт болсны улмаас Хятадын Засгийн газраас хаврын бүх авиралтыг албан ёсоор цуцалсан юм.

Б.Цэвээндашийн энэхүү амжилттай авиралт нь түүний хувьд Эверест ууланд хийсэн гурав дахь авиралт юм.

/ 2012 оны тавдугаар сарын 19-ний 11:00 цаг. Эверестийн оргил дээр/

Эх сурвалж: Mongol Mountaineering

Хуваалцах