Б.Цэвээндаш санасандаа хүрэхээр зүтгэж байна
Эверестийг гурав дахиа зорьсон ОУХМ Б.Цэвээндаш энэ сарын 7-нд 7500 метрт хүрсэн мэдээ ирлээ. Харин хэдхэн хоногийн дараа үндсэн авиралтаа эхлүүлэх гэж буйгаа дуулгав.
Мэдээллийн алба

Эверестийг гурав дахиа зорьсон ОУХМ Б.Цэвээндаш энэ сарын 7-нд 7500 метрт хүрсэн мэдээ ирлээ. Харин хэдхэн хоногийн дараа үндсэн авиралтаа эхлүүлэх гэж буйгаа дуулгав. Багийнхных нь хэлсэнээр энэ сарын 15-17-ны өдрүүдэд үндсэн авиралтаа хийх юм.
Б.Цэвээндаш өмнө нь 2012 онд Эверестэд Непалын талаас авирч, оргилд хүрч байсан бол 2015 онд Түвдийн талаас авирах үед нь Эверест орчимд хүчтэй газар хөдлөлт болсон учраас авиралтаа зогсоосон билээ. Иймд тэр энэ удаа дахин Түвдийн талаас буюу Эверестийн хойд талаас авирахаар өнгөрсөн сарын 6-нд аян замдаа гардаа байв.
Тавдугаар сар бол уулчдын хувьд Эверестийг зорих хамгийн тохиромжтой үе байдаг. Манай улсын уулчдаас энэхүү дэлхийн дээвэр дээр анх удаа хөл тавьж, эх орныхоо далбааг мандуулсан хүн бол гавьяат тамирчин Г.Өсөхбаяр юм. Тэр 2005 оны тавдугаар сарын 30-нд мөрөөдлөө биелүүлж байлаа.


















