Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙНөмрөгийн ДЦГ-ын тал хээрийн газар дээрх биомассын дийлэнх нь түймэрт өртжээ
1/3
Соёл, спорт

Б.Түвшинбат маргааш Тайландын боксчинтой тулалдана

Сонирхуулахад, шигшээд шалгарсан ширэн бээлийтнүүд олимпийн эрхээ шууд хүртэнэ.

У.
У.Баярсайхан

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Б.Түвшинбат маргааш Тайландын боксчинтой тулалдана
Б.Түвшинбат маргааш Тайландын боксчинтой тулалдана. Зураг: МҮОНРТ

“Рио-2016” олимпийн наадмын эрх олгох боксын Ази, Номхон далайн бүсийн орнуудын тэмцээний 69 кг-д ОУХМ Б.Түвшинбат хагас шигшээд Туркменстаны боксчин Бахтияар Машариповтой тоглож илт давуугаар буюу 3:0-ээр яллаа.

Тэрбээр медалийн өнгө хувиргах тоглолтоо маргааш Тайландын Сэйломтой хийнэ. Сонирхуулахад, шигшээд шалгарсан ширэн бээлийтнүүд олимпийн эрхээ шууд хүртэнэ. Гэхдээ хүрэл медаль хүртсэн нэг боксчинд медаль олгох тул олимпийн эрхийн төлөөх тулаан давхар явагдах юм.

Хуваалцах