Б.Түвшинбат өрсөлдөгчөө онооны давуугаар яллаа
"Рио-2016" олимпийн наадмын хоёр дахь өдөр буюу өнөөдөр Улаанбаатарын цагаар 00:00 цагаас эрэгтэйчүүдийн 69 кг-ын жинд ОУХМ Б.Түвшинбат эхний тойрогт учраа таарсан Аргентины тамирчин Альберто Палметта-г онооны давуугаар ялж,
Мэдээллийн алба

"Рио-2016" олимпийн наадмын хоёр дахь өдөр буюу өнөөдөр Улаанбаатарын цагаар 00:00 цагаас эрэгтэйчүүдийн 69 кг-ын жинд ОУХМ Б.Түвшинбат эхний тойрогт учраа таарсан Аргентины тамирчин Альберто Палметта-г онооны давуугаар ялж, энэ олимпийн наадмын эхний ялалтаа байгууллаа.
Түүний өрсөлдөгч Альберто Палметта нь WSB буюу хагас мэргэжлийн лигийн “Аргентин Кондорс” багт тоглож, дөрвөн удаа ялж байсан нэгэн юм.


















