Б.Өлзийбат Монгол Улсын мэргэн цолны болзол хангалаа
Онцлоход дээрх тэмцээнд Говьсүмбэр аймгаас хоёр баг 18 харваачын бүрэлдэхүүнтэй оролцов.
Мэдээллийн алба

Шагнай харвааны УАШТ амжилттай болж өндөрлөлөө. Энэ удаагийн тэмцээнд нийслэл, аймаг, дүүргийн 80 гаруй багийн 783 харваач өрсөлдөж шилдгүүдээ тодрууллаа.
Онцлоход дээрх тэмцээнд Говьсүмбэр аймгаас хоёр баг 18 харваачын бүрэлдэхүүнтэй оролцов.
Цуваа харваанд Б.Өлзийбат 24 оноогоор мөнгөн медаль хүртэж Монгол Улсын Мэргэн цолны болзол хангасан бол, Монгол Улсын үлэмж дархан мэргэн Ц.Эрдэнэбат тус төрөлд Хүрэл медаль хүртэж цолоо баталсан амжилт үзүүллээ.


















