Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

Б.Өнөржаргал найман оноотой тэргүүлж байна

Өнгөрөгч ням гарагт Эстони улсын нийслэл Таллинн хотноо эхэлсэн зуун буудалт даамын өсвөрийн ДАШТ-ий 4-5 өргийн дараах байдлаар охидын 8-10 насанд манай даамчин Б.Өнөржаргал найман оноотой тэргүүлж байна.

Б.
Б.Батхолбоо

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Б.Өнөржаргал найман оноотой тэргүүлж байна
Б.Өнөржаргал найман оноотой тэргүүлж байна. Зураг: МҮОНРТ

Өнгөрөгч ням гарагт Эстони улсын нийслэл Таллинн хотноо эхэлсэн зуун буудалт даамын өсвөрийн ДАШТ-ий 4-5 өргийн дараах байдлаар охидын 8-10 насанд манай даамчин Б.Өнөржаргал найман оноотой тэргүүлж байна.

Даамын өсвөрийн ДАШТ-д 14 орны 128 өсвөрийн даамчин оюун ухаанаа сорьж байгаагаас манай улсаас 12 тамирчин өрсөлдөж байна. 8-10, 11-13 насны ангиллаар явагдаж буй уг тэмцээний аваргууд ирэх бямба гарагт буюу арваннэгдүгээр сарын нэгэнд тодрох юм.

Манай даамчин Б.Өнөржаргал дөрвөн хожил, нэг хожигдолтой явна. Энэ насанд нийт 28 даамчин өрсөлдөж байгаагаас Б.Мишээл, Б.Мөнжин нар 12, 15 дугаар байрт жагсаж байна.

Мөн охидын 11-13 насанд С.Энхтүвшин дөрвөн өргийн дараах байдлаар зургаан оноотой тавдугаар байр, Г.Дүүрэнбилэг, Э.Маргад нар 8, 11 дүгээр байрт жагсаж байна.

Хөвгүүдийн 8-10 насанд Э.Үйлстөгөлдөр хоёр хожил, хоёр тэнцээ, нэг хожигдол буюу зургаан оноотой есдүгээр байр, Б.Баярмагнай, Б.Сүхбат нар таван оноогоор 11, 13 дугаар байрт жагсаж байна. Энэ насанд мөн 28 даамчин оюун ухаанаа уралдуулж байгаа юм.

Харин хөвгүүдийн 11-13 насанд 36 тамирчин өрсөлдөж байгаагаас Ц.Чинзориг зургаан оноогоор аравдугаар байр, С.Мөнх-Оргил таван оноогоор 19 дүгээр байр, М.Лувсандорж гурван оноогоор 30 дугаар байрт жагсаж байна.

Хуваалцах