Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

Б.Ууганхүү эзэн орны тамирчинтай хүч үзнэ

Тэмцээний эхний өдөр жүдо бөх, хөнгөн атлетикийн төрөл болох бөгөөд манай тамирчид өрсөлдөнө. Тодруулбал, жүдо бөхийн төрөлд А.Мөнхбат, Б.Ууганхүү, бөөрөнцөг шидэлтээр Г.Цогтгэрэл нар оролцоно.

У.
У.Баярсайхан

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Б.Ууганхүү эзэн орны тамирчинтай хүч үзнэ
Б.Ууганхүү эзэн орны тамирчинтай хүч үзнэ. Зураг: МҮОНРТ

Бразилийн Рио-Де-Жанейро хотноо болох зуны XV дахь паралимп өнөөдөр эхэлнэ. "Рио-2016" паралимпид Монголын найман тамирчин оролцохоор Рио-д очоод байгаа билээ.

Энэхүү наадамд дэлхийн 173 орны баг тамирчин спортын 23 төрлөөр 528 медалийн төлөө өрсөлдөх юм.

Тэмцээний эхний өдөр жүдо бөх, хөнгөн атлетикийн төрөл болох бөгөөд манай тамирчид өрсөлдөнө. Тодруулбал, жүдо бөхийн төрөлд А.Мөнхбат, Б.Ууганхүү, бөөрөнцөг шидэлтээр Г.Цогтгэрэл нар оролцоно.

Б.Ууганхүүгийн хувьд 1991 оны хоёрдугаар сарын 1-нд Дорновговь аймгийн Сайншанд суманд төрсөн. Жиндээ чансаагаараа 11 дүгээрт бичигдэн олимпийн эрхээ авсан. Тэрбээр “Инчён-2014” Азийн паралимпийн мөнгө, 2014 оны ДАШТ-ий шагналт тавдугаар байр эзэлж байсан. Дасгалжуулагч нь Ч.Базарсүрэн, Б.Нарантуяа нар бол анхны багш нь Я.Дорж, О.Болд-Эрдэнэ байв. Тэрбээр жцү-жицүгийн “Гаруда” клубын тамирчин юм.

Хуваалцах