Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

Б.Ууганхүү паралимпийн хүрэл медаль хүртлээ /бичлэг/

Тэрбээр хэсгийн аваргын төлөөх барилдаандаа ялагдаж дагах барилдаан хийсэн.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Б.Ууганхүү паралимпийн хүрэл медаль хүртлээ /бичлэг/
Б.Ууганхүү паралимпийн хүрэл медаль хүртлээ /бичлэг/. Зураг: МҮОНРТ

"Рио-2016" паралимпийн наадмын жүдо бөхийн эрэгтэйчүүдийн 60 кг жинд Болормаагийн Ууганхүү хүрэл медаль хүртлээ.

Тэрбээр хэсгийн аваргын төлөөх барилдаандаа ялагдаж дагах барилдаан хийсэн. Харин дагах барилдаанд БНСУ-ын бөх Минжае Лиг цэвэр ялснаар хүрэл медалийн төлөө барилдах эрхтэй болсон юм. Хүрэл медалийн төлөө Бээжингийн паралимпийн хүрэл, Лондоны паралимпийн аварга, дэлхийн хошой аварга Азербайжаны бөх Рамин Ибрахимовтой барилдаж дөрөвхөн секундэд цэвэр ялснаар ийнхүү паралимпийн наадмын хүрэл медалийн эзэн боллоо.

Б.Ууганхүү жиндээ чансаагаараа 11 дүгээрт бичигдэж олимпод оролцох эрхээ авсан юм.

Хуваалцах