Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

Б.Янжаа Шведүүдийг дахин гайхашруулав

Швед Улсад амьдардаг Б.Янжаа хэмээх Монгол охин “Авьяаслаг Шведүүд” шоу нэвтрүүлэгт оролцож алтан баззерын эзэн болсон талаар бид өмнө нь мэдээллэж байсан билээ. Тэгвэл тэрбээр дээрх шоу нэвтрүүлгийн финалд шалгарч үлджээ.

У.
У.Баярсайхан

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Б.Янжаа Шведүүдийг дахин гайхашруулав
Б.Янжаа Шведүүдийг дахин гайхашруулав. Зураг: МҮОНРТ

Швед Улсад амьдардаг Б.Янжаа хэмээх Монгол охин “Авьяаслаг Шведүүд” шоу нэвтрүүлэгт оролцож алтан баззерын эзэн болсон талаар бид өмнө нь мэдээллэж байсан билээ. Тэгвэл тэрбээр дээрх шоу нэвтрүүлгийн финалд шалгарч үлджээ.

Б.Янжмаа эхний шатанд нэвтрүүлгийн тайзнаа оюуны чадвараа гайхуулж, 20 хүүхдийн нэрийг 90 секундын дотор тогтоон, цээжилсэн. Улмаар шүүгч түүнд алтан баззер дарж, нэвтрүүлгийн хагас финалд шалгаруулж байв.

"Авьяаслаг Шведүүд” шоу нэвтрүүлгийн финалын шатны шалгаруулалт тавдугаар сарын 13-нд болсон бөгөөд Б.Янжмаа үзэгчдээс хамгийн өндөр санал авсан гурван оролцогчийн нэг болж финалд шалгарсан байна.

Финалын шалгаруулалтад тэрбээр шүүгчийн өгсөн 30 тоог, 30 секундэд дэс дарааг нь алдагдуулалгүй тогтоожээ.

Тэрбээр шоуны ялагч болвол Швед хэл богино хугацаанд сурах утасны апплекейшн зохион бүтээх зорилготойгоо дуулгав. Тэр 2015 онд БНХАУ-ын Хайкоу хотод зохион байгуулагдсан ой тогтоолтын ДАШТ-ний эмэгтэйчүүдийн ганцаарчилсан төрөлд алтан медаль хүртэж байсан гэдэг.

Хуваалцах