Бадминтоны аваргууд өнөө орой тодорно
Малайзын баг БНХАУ-ын багийн үлдсэн хоёр тамирчинтай таарч 2:0-ээр хожиж финалд үлдсэн юм. Өнөөдөр аваргын алтан медалийн төлөө Индонези, Малайзын багууд хоорондоо өрсөлдөх гэж байна.
Мэдээллийн алба

"Рио-2016" наадмын Бадминтоны эрэгтэй, эмэгтэй холимог төрлийн хагас шигшээд БНХАУ-ын дөрвөн тамирчин, Индонез, Малайзын хоёр, хоёр тамирчин үлдээд байсан юм. Индонезийн баг Хятадын багийг 2:0-ээр хожиж финал буюу алтан медалийн төлөө өрсөлдөх эрхтэй болсон.
Тэгвэл хагас шигшээд Малайзын баг БНХАУ-ын багийн үлдсэн хоёр тамирчинтай таарч 2:0-ээр хожиж финалд үлдсэн юм. Өнөөдөр аваргын алтан медалийн төлөө Индонези, Малайзын багууд хоорондоо өрсөлдөх гэж байна.
Харин БНХАУ-ын хоёр багийн хооронд хүрэл медалийн төлөөх тоглолт болсон. Жао Юн Лей, Жан Нан нар нөгөө багийнхаа Ма Жин, Шу Ченийг 2:0-ээр хожиж хүрэл медальтан болжээ. Жао Юн Лей, Жан Нан нар 2012 оны олимпод мөн холимог төрөлд Ма Жин, Шу Ченийг хожиж, аваргын алтан медалийн эзэн болж байсан юм.


















